Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан” нисэх онгоцны буудал руу явах автобусны үнэ болон цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн.

Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж эхлээд байна. Эдгээр чиглэлийн цагийн хуваарь болоод үйлчилгээний үнэд өөрчлөлт орлоо.

Цагийн хуваарь:

Нэгдүгээр маршрут: Баруун 4 замаас өглөө 05:00, 06:00,10:10, өдөр 11:10, 15:40,16:40, орой 20:50,

Хоёрдугаар маршрут: Драгон төв /5 шараас/ өглөө 06:20, өдөр 12:20, орой 18:20 цагуудаас мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу өглөө 07:10, 08:10 цаг, өдөр 12:20, 13:20 цаг, орой 17:50, 18:50 цаг болон шөнө 23:00, 00:00 цагуудаас тус тус хөдлөх юм.

Үйлчилгээний үнэ тариф:

Том хүн 10.000 төгрөг,

Хүүхэд 5.000 төгрөг

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нэг талдаа 1 цаг 20 минутаас 1 цаг 40 минут зарцуулна гэж тооцоолж зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэхийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Э.Намуунбайгал: Ирэх сард хэт халж, гэнэтийн дуу цахилгаантай бороо орох магадлалтай
Э.Намуунбайгал: Ирэх сард хэт халж, гэнэтийн дуу цахилгаантай бороо орох магадлалтай
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.