Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Намуунбайгал: Ирэх сард хэт халж, гэнэтийн дуу цахилгаантай бороо орох магадлалтай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

Долоодугаар сар гарч байгаатай зэрэгцэн баяр наадмын өдрүүд ирж байна. Ирэх сарын цаг агаарын мэдээ болон баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээг тодруулахаар Ус цаг уур орчны шинжилгээний газрын урт хугацааны хэлтсийн инженер Э.Намуунбайгалтай ярилцлаа.

-Ирэх долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв ямар байна вэ?

-Ирэх сард Увс, Хөвсгөл, Булган, Хэнтий, Архангай, Сэлэнгийн нутгаар олон жилийн төлөв дундаж орчим байна. Бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хэнтий, Дорнод, Сүхбаатар , Өмнөговийн ихэнх нутгаар мөн Говьсүмбэрийн, Өвөрхангайн өмнөд Баянхонгорын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөв гарсан байна.

-Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв ямар гарсан бэ?

-Наадмын өдрүүдээр буюу сарын эхэн үеэр зүүн Говийн аймгуудын нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Бусад аймаг сум болон, Нийслэлд агаарын температур хэвийн дулаан байх төлөвтэй байна.

Гэнэтийн аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлээрэй

-Ирэх сард малчдад болон газар тариалан эрхлэгчдэд анхааруулах зүйл байгаа юу?

-Малчид, ард иргэд, аж ахуй хэрэглэгчдэд анхааруулж хэлэхэд энэ сар хэт халалт, гэнэтийн аадар, дуу цахиалгаантай бороо, богино хугацаанд гол ус үерлэх тул урьдчилан сэргийлж бэлтгэлээ хангах нь зүйтэй. Гол усны дагуу суурьшиж байгаа иргэд, гол даган аялаж зугаалахаар төлөвлөж буй иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

-Энэ сарыг дундаж температур өмнөх жилийн дундажтай харьцуулхад ямар байна вэ?

-Өмнөх жилүүд буюу 2018 оноос хойших долоодугаар сар ихэнх нутгаар олон жилийн өмнөх дунджын орчим байсан бол энэ жил олон жилийн дунджаас 1-2 градусаар дулаан байх төлөвтэй байна. Нутгын хойд хагаст олон жилийн дундаж байна. Хур тунадасын хувьд 2019-2021 онуудад олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байсан энэ жил ч мөн адил ахиу хур тунадастай байх төлөвтэй байна.

Ус цаг уур орчны шинжилгээний газрын нийт аймгийн зуншлагийн байдлыг харуулсан зургийг хүргэж байна.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.