ДЭМБ-ын 2021 оны тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд 19 сая хүн хорт хавдраар өвчилж, 9.9 сая хүн нас баржээ. Харин Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 5981 хүн хорт хавдраар оношлогдож, 4559 хүн нас барсан байна.
Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд нас барсан судалгааг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.
Мөн манай улсын хэмжээнд сүүлийн 20 жилийн хорт хавдрын үзүүлэлтийг харвал, элэгний хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр буюу 10 000 хүн тутамд 6 байна.
Харин хорт хавдрын нас баралтын түвшнийг харвал уушгины болон улаан хоолойн хорт хавдраар шинээр өвчилж буй 10 хүн тутмын 9 нь нас барж байгаа бол элэгний хорт хавдраар 10 хүн тутмын 8, умайн хүзүүн хорт хавдраар дунджаар 4 хүн нас барж байна.