Энэ сарын 28-ны шөнө 05 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт хоёрдугаар багийн нутагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан Toyota Land 200 маркийн М жолоочтой автомашин Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явсан А жолоочтой Toyota Prius маркийн автомашин мөргөлдаж, Toyota Prius маркийн автомашинд зорчиж явсан зорчигч 32 настай эмэгтэй Х, 3 настай эрэгтэй И нар нь ГССҮТ-д хүргэгдэх үед нас барж, 12 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй хоёр зорчигч гэмтсэн харамсалтай зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Хурдалсан, нойрмоглосон, согтуу, бүрэн бус, гэрлээ шилжүүлдэггүй анхаарал нь сарнисан гээд олон олон асуудал дагуулсан замд бид хөдөлгөөнд оролцож байна гэдгийг анхаарч үйлдэл бүр ээ ХЯНАЖ хөдөлгөөнд оролцоно уу гэж ТЦА-наас мэдээлж байна.