Цахим орчинд “Хүүхдүүд зодолдож байна” гэсэн 20 секундын бичлэг цацагдлаа. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж, "Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү-2222 хотхоны в2 давхрын зогсоолд Х нарын 10-13 насны эрэгтэй 6 хүүхэд зодолдсон болохыг олж тогтоон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс шалгаж эхэлсэн байна.
Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжил, аливаа асуудлыг хүчирхийллийн бус аргаа шийдвэрлэх талаар сургах, насанд хүрэгчид хүүдүүдэд эерэг байдлаар үлгэрлэхийг анхааруулж байна.
Likee гээд энэ апп дээр тэр групп нь байдаг юм байна. Sunshine-ий хүүхдүүдийг Хүннү 22-н хүүхдүүдтэй зодолдуулж байна. pic.twitter.com/fMOFXpd3q4
— oдк• (@MglUgly) June 21, 2022