Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэг “Замын-үүд“ боомтод ажиллалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Улсын онцгой комиссын шуурхай штабын орлогч дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг”  Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Замын-Үүд” боомтын үйл ажиллагаатай танилцаж, орж гарч буй ачаа тээврийн автомашины халдваргүйжүүлэлт, жолооч нарын хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу зөв зохион байгуулах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн юм.

Мөн тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагад нийцүүлэх талаар болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллах үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ онд бага ангийн сурагчид 100% үнэ төлбөргүй сурах бичиг ашиглалаа
Энэ онд бага ангийн сурагчид 100% үнэ төлбөргүй сурах бичиг ашиглалаа
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.