Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Манлайбаатар: 05 дугаар ангийн 14 хоногийн камерын бичлэгийг нарийвчлан шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан хэргийн талаар дотоодын цэргийн штаб, ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар: Манай дотоод хяналт аюулгүй байдлын газраас гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Дотоодын цэргийн хяналт шалгалтын алба хаагчид, 05 дугаар ангийн алба хаагчид, СХД-ийн цагдаагийн газар, мөрдөн байцаах албаны тусгай субъектийг мөрдөн шалгах хэлтсүүд "хойшлуулшгүй ажиллагаа" арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Албаны шалгалт хийгдэж байгаа, хараахан дуусаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа байгууллагууд тухайн байлдагчийн нас барсантай холбоотой үйл ажиллагаа хийж байна. Үүнд прокурорын байгууллага хяналт тавин харьяалал нь АТГ-руу шилжсэн байгаа.

Шалгалтын явцад тухайн байлдагчийг цэрэгт ирснээсээ хойших хугацаанд цэргийн хэргийн албан харьцаанд орж байсан эсэх, эмнэлэг үйлчилгээний асуудал нь цаг хугацаандаа хэрэгжсэн эсэх, дарамт шахалт ирсэн эсэхт шалгалт хийнэ. 05 дугаар ангийн дотоод хяналтын камерын бичлэгүүдийн сүүлийн 14 хоногийн хугацаанд маш нарийвчлалтай үзэж байгаа. Шалгалтын ажил дуусаагүй учир үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй.

Р.Чингис: Талийгаач цэргийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Бид маш их харамсаж байна
Р.Чингис: Талийгаач цэргийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Бид маш их харамсаж байна
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Mining Week&Minepro-2024” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.