Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХБЯ: Цементийн үнийг барих асуудлыг дотоодын үйлдвэрлэгчдэд тавьсан ч тээвэрлэлтийн асуудал үүссэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцууллаа. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Цементийн асуудлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд ярьсан. Өсгөхгүй байх тал дээр ярилцсан. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хөгжлийн банкны асуудал яригдаж эхэлсэн. Цементийн үнэ өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Мак ХХК-ийн уут нь Булганы боомт дээр ирчихсэн. Цементийн үйлдвэрийн 20 гаруй хувийг хангадаг байсан Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байдаг Улааны цементийн үйлдвэр Хятадын хөрөнгө оруулалтаар баригдсан улсын үйлдвэр. Энэ компаниас сүүлийн гурван жил гуйсан. Одоо тухайн компани ашиггүй болсон гээд зогсож байгаа. Энэ компани нийслэлийн жижиглэнгийн бизнесийг хангадаг байсан. Хөтөлийн цемент шохойн үйлддвар улсын мэдэлд ирсэн ч үйлдвэрлэл үргэлжилж байх ёстой. Цементийн үйлдвэрүүдтэй уулзаж үнийг барих асуудлыг тавьсан. Тээвэрлэлтийн асуудал үүссэн. Улаанбаатар төмөр замтай уулзсан. Төр хувийн хэвшлийн өмнөх бүх зохицуулалтыг хийж эхэлж байна. Уутыг нь оруулж ирэхэд хилтэй, автозам галт тэргийг нь зохицуулж байна" гэв.

ЗГ: Ирэх сарын 5-наас өмнө Ганцмод-Гашуунсухайт боомтод удирдлагагүй, автомат тээвэр эхэлнэ
ЗГ: Ирэх сарын 5-наас өмнө Ганцмод-Гашуунсухайт боомтод удирдлагагүй, автомат тээвэр эхэлнэ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.