Хархорин сум дахь сум дундын прокурорын газартай хамтран Бат-Өлзий сумын ойн мэргэжлийн байгууллагуудад Хархорин сум дахь сум дундын Прокурорын газартай хамтран байгаль орчин, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.
Шалгалтаар зарим ойн мэргэжлийн байгууллагуудын хөрөө рамнууд нь ажилчиддаа хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, хувцас олгодоггүй, цахилгааны аюулгүй байдал хангалтгүй, гал түймрийн аюул ослоос сэргийлэх багаж хэрэгсэлгүй, хяналтын камергүй, Мэргэжлийн хяналтын газраас тавьсан албан шаардлагыг удаа дараа хэрэгжүүлэгүй зэрэг зөрчил илэрсэн тул 4 ойн мэргэжлийн байгууллагын мод боловсруулах үйл ажиллагааг түр зогсоолоо.