Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Монгол Улсад коронавирусний 34 дэх тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Эрүүл мэндийн яамнаас шуурхай мэдээлэл хийж байна. 

Монгол Улсад коронавирусний 34 дэх тохиолдол бүртгэгдлээ. Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд Монгол Улсад орж ирсэн олон улсын тээврийн жолооч коронавирусээр халдварласан талаар мэдээлэв. Халдвар илэрсэн иргэнийг Алтанбулагийн боомтоор оруулж, ирэхдээ тусгаарлалтад аваад байсан аж.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Монгол Улсад коронавирусний 34 дэх тохиолдол бүртгэгдлээ. Тус тохиолдол нь Алтанбулаг боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд Монгол Улсад орж ирсэн хүн юм. 

Тус иргэн нь гэр бүлээрээ ирсэн тээврийн жолооч бөгөөд хилээр орж ирээд тусгаарлалтад байсан. Одоогоор эхнэрээс нь шинж тэмдэг илрээгүй байна. Батлагдсан иргэнд одоогоор халдварын шинж илрээгүй байна. Хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аас дамжин Унгарын Будапешт яваад ирсэн. Бид олон улсын тээврийн 79 жолоочийг тусгаарласан” гэв. 

"Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг шинээр бүртгэхгүй"
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.