Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Х.Баттулга АН-д гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор ирүүлээгүй байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус намын дарга С.Эрдэнэ ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр "Х.Баттулга гэдэг хүн АН-аас нэр дэвшиж, Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдон дөрвөн жил ажилласан. Хуулиар төрийн тэргүүн тухайн нэр дэвшсэн намаасаа түдгэлздэг. Бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа тухайн улс төрийн намд хандаж, албан ёсоор өргөдөл хүсэлтээ гаргаж, намын гишүүнчлэлээ сэргээдэг. Харамсалтай нь Х.Баттулга гэдэг хүн өнөөдрийг хүртэл АН-д гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор ирүүлээгүй.

Түүнийг АН-д гишүүнээр элсүүлсэн намын шийдвэр тогтоол гараагүй" гэлээ.

Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажил эхэллээ
Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажил эхэллээ
 
МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхэд хэвлэлийнхний байр суурь, МСНЭ-ийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байна