Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭКОЛОГИЙН ЦАГДАА: Голд автомашинаа угаавал иргэнийг 100 мянга, хуулийн этгээдийг нэг саяар торгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд олон нийт гол ус дагуу амарч зугаалах ингэхдээ гол усанд тээврийн хэрэгслээ угаах зөрчил ихээр гардаг. Үүнтэй холбогдуулан сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд гол усанд автомашинаа угаасан тохиолдолд 7.2 сая төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 12 жилээр хасдаг болсон гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл эл зөрчилд хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээлгэдэг талаар Экологийн цагдаагийн албанаас тодрууллаа.

-Олон нийтийн цахим сүлжээнд гол усанд автомашинаа угаасан тохиолдолд 7.2 сая төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 12 жилээр хасдаг болсон гэх мэдээлэл гарсан. Хариуцлага хүлээлгэх тал дээр ийм байдлаар өөрчлөлт орсон зүйл бий юу?

-Үгүй. Энэ нь ташаа мэдээлэл гэдгийг хэлье.

-Тэгвэл одоо мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулийн хүрээнд гол усанд автомашинаа угаасан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 7.15 буюу Усны тухай хууль зөрчих хэсгийн 8 дугаар зүйлд "Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, гол усанд бохир тээврийн хэрэгслээ угаасан тохиолдолд иргэнийг 100 мянган төгрөг, хуулийн этгээдийг нэг сая хүртэлх мөнгөн дүнгээр торгохоор хуульчилсан.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-д бүтгэлээ
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-д бүтгэлээ
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.