Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

КЕЙС: 4 сая гаруй ам.доллар илгээмжээр явуулсан гэдэгт итгэж 90 сая төгрөгөө залилуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 2 секунд

ЭЦА-нд шалгагдаж буй залилангийн хэргийн 40 хувийг ОНЛАЙН ЗАХИАЛГЫН ЗАЛИЛАН эзэлж байгаа талаар албаныхан мэдээлсэн. Тухайлбал, дипломат илгээмж явуулсан гэж 90 саяыг залилжээ. Тодруулбал, олон улсын цэргийн байгууллагын түрүүч цолтой гэх нэр, зурагтай хаягнаас өөрийгөө Лив улсад байлдаж байгаа гэж итгүүлэн Монгол улсын иргэн И-тэй цахимаар харилцаа тогтоож Исламын Бүгд Найрамдах Улсын нуусан их хэмжээний бэлэн мөнгө болох 4,430,000 ам.долларыг дипломат илгээмжээр явуулсан гэж итгүүлжээ. Улмаар илгээмжийн зардалд зургаан удаагийн үйлдлээр нийт 27,750 ам.долларыг Бүгд Найрамдах Турк Улс руу шилжүүлэн авч залилсан байна.

Үүний цаана нэг хүн биш, байгууллагын зохион байгуулалтанд орсон залилангийн улс дамнасан бүлэглэл ажиллаж байгаа гэдгийг сануулах нь зүй юм.

ЭЦА-нд шалгагдаж буй залилангийн хэргийн 40 хувийг ОНЛАЙН ЗАХИАЛГЫН ЗАЛИЛАН эзэлж байна
ЭЦА-нд шалгагдаж буй залилангийн хэргийн 40 хувийг ОНЛАЙН ЗАХИАЛГЫН ЗАЛИЛАН эзэлж байна
 
ТОДРУУЛГА:  Үүрээр болсон  5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт хүмүүст  мэдрэгдсэн ч хохирол учраагүй
ТОДРУУЛГА: Үүрээр болсон 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт хүмүүст мэдрэгдсэн ч хохирол учраагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.