Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тос олборлогчид илүүдэл тосоо хүмүүст мөнгө төлж нийлүүлж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 48 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • АНУ-ын газрын тосны үнэ түүхэндээ анх удаа хасах утга руу орлоо.
  • Газрын тосны эрэлт буурч, олборлогчид илүүдэл нөөцөө хадгалах савгүй болжээ.
  • Дээрх шалтгаанаар олборлогчид хүмүүст өөрсдөө мөнгө төлөн илүүдэл газрын тосоо өгсөн байна.

Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн эдийн засгийн зах зээлд урьд өмнө байгаагүй хэлбэлзэл үүсэх болов. Тухайлбал, өчигдөр буюу даваа гарагт АНУ-ын газрын тосны үнэ урьд байгаагүйгээр буурч, хасах утга руу оржээ.

Учир нь зах зээлийн эрэлт буурч, газрын тосны илүүдэл нөөцөө хадгалах савгүй болсноос олборлогчид өөрсдийн илүүдэл нөөцийг худалдан авагчдад мөнгө төлж нийлүүлсэн байна. Даваа гарагт West Texas Intermediate (WTI) төрлийн газрын тосны тавдугаар сарын фьючерс гэрээний үнэ баррель нь -$37.63 хүрсэн юм.

Өчигдөр тавдугаар сарын фьючерс гэрээний хугацаа дуусах сүүлчийн өдөр байв. Ирэх сард газрын тосны эрэлт муу хэвээр байна гэж шинжээчид үзэж байгаа нь эндээс харагдаж байна. Харин зургаадугаар сарын WTI газрын тосны фьючерсийн үнэ баррель нь $20 орчим байгаа нь цаашид эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүссэнийг харуулжээ.

Дэсвгэр мэдээлэл: Хамгийн сүүлд Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1946 онд газрын тосны үнэ доод хэмжээндээ хүрэн, унаж байжээ. Харин энэ удаа түүнээс ч огцом буурч, хасах утга руу ороод байгаа юм.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг ирэх сарын 1-нээс олгоно
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг ирэх сарын 1-нээс олгоно
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.