Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Буянжаргал: Сонгуулийн үед хүн амыг халдвараас сэргийлэх заавар, зөвлөмжийг боловсруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд


ЭМЯ, ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 5000 гаруй хүн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 1228 иргэн тусгаарлагдаад байна. Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 1069 иргэн байна. Өчигдөр улсын хэмжээнд 947 иргэн гэрийн тусгаарлалтаас гарлаа. Хөдөөгийн тусгаарлалтаас 270 иргэн ирж, гэрийн тусгаарлалтад орсон.

Онош батлагдсан иргэдэд ДЭМБ-аас өгч заавар, зөвлөмж, бусад орны туршлагаас судалж, Монгол Улсын эрдэмтэн, зөвлөх эмч, ХӨСҮТ-ийн эмч нарын хамтарсан баг эмчилгээ хийж байна. Мөн уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүдтэй хамтарч байгаа нь үр дүнгээ өгч байна. 

Аймаг, дүүргийн 50 орчим яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгуудыг цахим сүлжээнд холбосон. Эмч, эмнэлгийн ажилтнуудыг сургах, дадлагажуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

УИХ-ын ээлжит сонгууль явуулах үед хүн амын эрүүл мэндийг халдвараас хамгаалахын тулд хэрхэн ажиллах заавар, зөвлөмжийг СЕХ-нд хүргүүлэхээр боловсруулж байна.

Гадаадад онош батлагдсан монгол иргэд ЭМЯ-наас утсаар тогтмол мэдээлэл авч байна. Үүнд тохирсон зөвлөгөөг өгч ажиллаж байна” гэв.

Ковид-19 халдварын эсрэг вакцины хоёрдугаар шатыг эхлүүлнэ
Ковид-19 халдварын эсрэг вакцины хоёрдугаар шатыг эхлүүлнэ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.