“Урт цагаан” үйлчилгээний төв цаашид ямар болох вэ гээд иргэдийн зүгээс асуултууд ирж байна Урт цагаан төв нь ажлыг байрыг сэргээх, иргэдээ буцаан байршуулах хоёрдугаарт автозогсоолын тоог нэмэгдүүлэх мөн ногоон байгууламж цэцэрлэгт болгох дөрөвдүгээрт жуулчдын гудамж гэсэн гол санаагаа хадгалан үлдэх ёстой.
Үүнтэй холбогдуулан “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарласан.
30 сая төгрөгийн шагналын сантайгаар уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд оролцох боломжтой.
Уралдааны концепц, загвар зураг төсөл боловсруулах хугацааг ирэх тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авах юм байна. Уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүмүүсээ шилдэг гурван санааг шалгаруулах бөгөөд цаашид тус санааг ажил хэрэг болгох ажлыг хэрэгжүүлэх аж. Шилдэг бүтээлд 20 сая мөн шагналт байрт тав таван сая төгрөгийг тус тус олгохоор төлөвлөж байгаа аж.
Уралдааны дүнгийн 20 хувийг иргэдээс авсан санал асуулгаар тодруулна. Иймээс нийслэлийн бүтээн байгуулалт хөгжилд өөрийн хувь нэмэр дуу хоолойгоо өргөхийг албаны хүмүүс онцоллоо.