Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар хувааж, зайлшгүй шаардлагатай бол ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Уг шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр төрийн захиргааны удирдах, болон гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалт Төрийн албаны зөвлөлийн Сургалтын танхимд хэсэгчилсэн болон ганцаарчилсан байдлаар тусгай горимын дагуу явагдлаа.
Энэ өдрийн Тусгай шалгалтад, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хөгжлийн бодлого хариуцсан дэд даргын, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд даргын, Жендерийн Үндэсний хорооны Ажлын албаны Иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн, Засгийн газрын агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Захиргаа, удирдлагын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтний албан тушаалын тусгай шалгалт тус тус явагдав.