Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Түвшинбаяр хэргийн хохиролд нийт 2.7 тэрбум төгрөг төлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 34 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлын үеэр хохирогчийн өмгөөлөгч дараах мэдээллийг өгч байна. "Тухайн үйл хэрэг болсон хугацаанаас хойш гэмт хэргийн улмаас нийт 2 тэрбум 780 сая 502 мянган төгрөгийн хор уршиг гарсан.

Шүүгдэгчийн талаас гэм буруугийн шүүх хуралдааны өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 423 сая 446 мянга 900 төгрөг өгсөн. Энэ нь эмчилгээний үлдэгдэл төлбөр байсан. Амь хохирогчийг эмчилгээ хийлгэж байх үед хохирогчийн зүгээс 124 сая воныг өөрсдийн зүгээс төлсөн. Оршуулгын зардал 85 сая, БНСУ-д амь хохирогчиг асран хамгаалахтай холбогдуулан 20 орчим сая төгрөгийн зардал гарсан. Нийт 423 сая 446 мянга 949 төгрөгийг барагдуулсан.

Мөн iphone 12 pro гар утас ашиглагдах боломжгүй блоклогдсон. Уг асуудлын дараа буюу 2022 оны зургадугаар сарын 8-ны өдөр тухайн хор уршигтай холбоотой шүүгчдэгчийн талаас гурван сая төгрөгийг хохирогчийн талд төлсөн. Ингэснээр нийт 2 тэрбум 783 сая 502 мянга 402 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт төлсөн нь баримтаар тогтоогдож байна" гэлээ.

22 тонн түлш тээвэрлэж явсан автомашин онхолджээ
22 тонн түлш тээвэрлэж явсан автомашин онхолджээ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.