Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

22 тонн түлш тээвэрлэж явсан автомашин онхолджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Шатахуун тээвэрлэгч автомашины жолооч согтуугаар жолоо барьснаас онхолджээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Голын-Өндөр” гэдэг газар шатахуун тээвэрлэгч автомашин онхолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 8-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид ажиллажээ.

Ингэхэд Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн “Бүрэгдэй” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг ашиглалтын талбайд 22 тонн түлш хүргэхээр ирсэн 49 настай эрэгтэй М согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоо барьснаас “Танклори” загварын цистерн онхолдсон байжээ. Алба хаагчид онхолдсон автомашиныг 22:40 цагт татаж босгосон байна.

ШУУРХАЙ: Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
ШУУРХАЙ: Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.