Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.30 цагаас эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал өчигдөр 09.00 цагаас эхлэн хуралдсан. Харин өнөөдрийн шүүх хурал 09.30 цагаас хоёр дахь өдрөө үргэлжлэх юм.

Түүнийг эрүүгийн хуулийн 10.1-2.1, 17.8-1-д зааснаар буруутгаж буй. Харин өмгөөлөгчийнх нь зүгээс 10.1-2.1 буюу "Хүнийг алах" зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, 11.1 буюу хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулах гэсэн зүйл ангиар солих байр суурьтай оролцож байгаа юм.

Сануулахад, Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Завханы төрийн бүх албан хаагчид ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ
Завханы төрийн бүх албан хаагчид ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ
 
БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж KFOOD бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа
БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж KFOOD бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.