Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад COVID-19-ын хөл хорио суларсантай холбоотойгоор газрын тосны эрэлт нэмэгдэж, үнэ өслөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 49 секунд

БНХАУ-ын Бээжин, Шанхай хотод ковидын улмаас хоёр сарын турш хөл хорьсны эцэст сүүлийн өдрүүдэд хэвийн байдалдаа орж байна. Даваа гарагт Бээжингийн ихэнх хэсэгт замын хөдөлгөөний хоригийг цуцалж, ресторан, зоогийн газруудыг нээжээ. Томоохон хотуудад зэм тээврийн хөдөлгөөн хэвийн болж байгаатай холбогдуулан шатахууны эрэлт огцом нэмэгдэх магадлалтайг CMC Markets-ийн шинжээч Тина Тенг дүгнэсэн байна.

Газрын тосны томоохон экспортлогч Саудын Араб улс Ази руу гаргах 7-р сарын албан ёсны борлуулалтын үнийг 2.10 ам.доллараар өсгөж буйгаа зарласнаас гадна ОПЕК+ гишүүн орнууд хамтран долоо, наймдугаар сард олборлолтоо өдөрт 648,000 баррелиар буюу өмнө нь төлөвлөж байснаас 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгдэв.

Дашрамд дурдахад, дэлхийн зах зээлд ийнхүү газрын тосны үнэ өссөний улмаас манай улсын өргөн хэрэглээний АИ-92 автобензин болон Дизель түлшний үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүссэн. Харин Монгол Улсын Засгийн газар 161 дүгээр тогтоол баталснаар АИ-92 автобензиний гаалийн албан татварыг ирэх 8 дугаар сарын 1 хүртэл, Дизель түлшний онцгой албан татварыг 2022 оныг дуустал тэглэсэн. Үүний үр дүнд АИ-92 автобензиний литр тутамд 900 төгрөгөөр нэмэгдэх байсан үнийн өсөлтөөс сэргийлж, жижиглэнгийн борлуулалтын үнийг 2390 төгрөгт барьсан бол Дизель түлшний хувьд 600 төгрөгөөр нэмэгдэх байсан эрсдэлээс хамгаалсан шийдвэр болсон юм.

Энэ жил Үндэсний их баяр наадмыг 2.3 тэрбум төгрөгөөр ТЭМДЭГЛЭНЭ
Энэ жил Үндэсний их баяр наадмыг 2.3 тэрбум төгрөгөөр ТЭМДЭГЛЭНЭ
 
Маргааш 15 градус дулаан. Бороо орохгүй
Маргааш 15 градус дулаан. Бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.