Д.Алтанцэцэг: Зарим хүмүүст Газрын тос боловсруулах үйлдвэр хэрэггүй юм шиг байна. Маш чухал хууль ДЭМЖИГДСЭНГҮЙ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 11 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд зарим хуулийн төслүүдийг эцэслэн батлахтай холбоотой санал хураалтыг явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн барьсан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн нийт олонх дэмжээгүй тул хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа.

Тус хуулийн төсөлд гурван том төслийг санхүүжүүлэхтэй холбоотой заалт орж ирсэн байсан юм. Тодруулбал, үүнд Эрдэнэбүрэнгийн УЦС, нефть боловсруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв“-ийн бүтээн байгуулалт багтаад байжээ.

Энэ тухай АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Нефть боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй боллоо. Санхүүжилтийн бэрхшээлийг шийдэх санал хураалт УИХ дээр дэмжигдсэнгүй. Харамсалтай" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Харин “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгээс тодрууллаа.

Т.Доржханд: Төр цахилгаан станц барихгүй. Хувийн хэвшилд боломжийг нь нээнэ
Т.Доржханд: Төр цахилгаан станц барихгүй. Хувийн хэвшилд боломжийг нь нээнэ
 
“Хөөрхөн Зүрх” ТББ үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдлээ
“Хөөрхөн Зүрх” ТББ үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдлээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!