Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19 тусаад эдгэсэн хүмүүсээс дахин халдвар илэрч буйн учир юу вэ?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 45 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • БНСУ-д Ковид-19 халдвар аваад эдгэсэн 163 хүний шинжилгээнээс дахин вирус илэрчээ.
  • Эрдэмтэд уг өвчтөнүүдийн вирусийг өдөөх гэж үзсэн ч болоогүй тул амьд вирус байхгүй гэх дүгнэлтэд хүрсэн байна.
  • Тус улсын ашигладаг шинжилгээний аппарат нь маш мэдрэг тул үхсэн вирусний үлдэгдлийг илрүүлэн, эерэг хариу гаргаж байх боломжтой гэж үзжээ.

БНСУ-ын Эрүүл мэндийн ажилтнууд нэгэн учир битүүлэг тохиолдлын нууцыг тайлж, учир шалтгааныг олохоор эрэлд гараад байна. Тэр бол Ковид-19 халдвар аваад эдгэсэн 163 хүнээс дахин коронавирус илэрсэн явдал юм. Зөвхөн тус улсад ч биш, БНХАУ-д ч ийм тохиолдлууд бүртгэгдээд буй. Тэгвэл шинэ төрлийн коронавирусний халдвар аваад эдгэсэн хүмүүс дахин өвчлөх боломжтой юу?

Өнгөрсөн баасан гаригт Өмнөд Солонгосын Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвөөс тус улсын халдвар аваад эдгэсэн 7829 хүний 2,1 хувьд нь давтан шинжилгээгээр вирус илэрсэн тухай зарласан юм.

Энэ талаар Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвийн орлогч захирал Квон Жун-Вук “Давтан шинжилгээгээр эерэг хариу гарсан ихэнх өвчтөнүүдэд халдварын шинж тэмдэг илрээгүй, гэхдээ тэдний 44 орчим хувь нь бага зэргийн шинж тэмдэгтэй байсан” гэжээ.

Гэвч тэд давтан шинжилгээгээр эерэг хариу гарсан өвчтөнүүд үнэхээр дахин халдвар авсан эсэх дээр баттай хариу олж мэдээгүй байгаа юм.

Одоогоор үүнийг тайлбарлах хамгийн боломжит хувилбар бол тэдний шинжилгээ хийдэг Со Reverse PCR аппарат нь үхсэн вирусний РНХ уургийн үлдэгдэлийг илрүүлснээс эерэг хариу гарсан байх магадлалтай гэх таамаг юм.

Учир нь тус улсын Өвчний хяналтын төвөөс давтан шинжилгээгээр эерэг хариу гарсан нэгэн гэр бүлийн гурван гишүүн дээр судалгаа хийжээ. Эрдэмтэд гишүүн бүрийн вирусийг өдөөх гэж оролдсон боловч боломжгүй байсан тул амьд вирус байхгүй гэх дүгнэлтэд хүрсэн байна.

Дэлхийн олон улс орны нэгэн адил Өмнөд Солонгос нь вирусний тест хийхдээ урвуу транскрипцийн полимеразын гинжин урвалын (RT-PCR) аппарат ашигладаг.

Уг аппарат нь өвчтөнөөс авсан дээжээс вирусний генетикийн мэдээлэл буюу РНХ-г илрүүлэх, хайж олох замаар ажилладаг байна.

Квоны хэлснээр уг шинжилгээний аппарат нь маш мэдрэмтгий тул хүн эдгэрсний дараа ч үхсэн вирусний РНХ-ийн үлдэгдэл хэсгүүдийг илрүүлэх боломжтой гэжээ.

Тиймээс дээрх тайлбар нь одоогоор хамгийн үнэнд ойр, ул суурьтай тайлбар болоод байна.

Харин уг тайлбарыг Хятад улсын судлаач, амьсгалын замын хамгийн алдартай мэргэжилтнүүдийн нэг болох Жонг Наньшан няцаасан байна. Тэрээр өнгөрсөн 7 хоногийн эхээр хэвлэлийн хурал хийхдээ халдвар аваад эдгэсэн хүн ч дахин халдвар авах боломжтой хэмээн тайлбарлажээ.

Дэвсгэр мэдээлэл: Эдгэрсэн өвчтөний шинжилгээ дахин эерэг гарсныг зарим хүмүүс өөрөөр тайлбарлаж байна. Тухайлбал, давтан шинжилгээний явцад алдаа гарсан. Эсвэл үнэхээр өвчтөний биед вирус дахин идэвхжсэн ч байж болно хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж: CNN 

Х.Үүрийнтуяа

Компанийн удирдлага ирэх өдрүүдэд юуг анхаарах ёстой вэ?
Компанийн удирдлага ирэх өдрүүдэд юуг анхаарах ёстой вэ?
 
С.Цэнгүүн: Эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай гээд худлаа мэдээлэл өгөөд байна
С.Цэнгүүн: Эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай гээд худлаа мэдээлэл өгөөд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.