УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, УИХ-ын даргад өнөөдөр /2022.05.31/ өргөн барилаа. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн өгсөн мэдээллээр 13 мянга гаруй эцэг хүүхдийн мөнгө төлөх ёстойгоос өнөөдрийн байдлаар 4150 нь л төлж байгаа аж.
Нийт тэтгэлэг тогтоолгосон хүмүүсийн 20 хувь нь төлдөг. 80 хувь нь огт төлдөггүй. Өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан байна. Тиймээс тэтгэмжийг шууд данснаас нь суутгаж авдаг заалтыг энэ хуулийн төсөлд тусгаж байгаа аж.