Хөвсгөл аймагт 2019-2024 онд хэрэгжих Азийн хөгжлийн банкны 19 сая ам долларын санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” 2019 оны 10 дугаар сард нээлтээ хийсэн билээ.Энэхүү төсөл хэрэгжиж эхлэхээр зураг төсвийн ажил хийгдэж байгаа бөгөөд ерөнхий төлөвлөлттэй холбогдуулан өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуучлалын бодлого зохицуулалтын газрын Дарга С.Баясгалан болон “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн баг өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Ганболдтой уулзаж харилцан санал солилцож уулзалт хийлээ.
Төслийн багийн ажиллах гол зорилго нь Мөрөн суманд байгуулагдах “аялал жуулчны гудамж”-ний байршил тогтоох, Хатгал тосгонд баригдах аялал жуулчлалын мэдээллийн төвийн байршил, ариун цэврийн байгууламж болон отоглох цэгүүдийн байршил зэрэг ерөнхий төлөвлөлтийг тогтоох юм байна.
Төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:
1. Мөрөн хотод аялал жуулчлалын гудамж байгуулах
2. ТХГ-ын захиргаа, мэдээллийн төв барих
3. ТХГНутагт нэвтрэх хяналтын цэгүүд байгуулах
4. 37.9 км хатуу хучилттай зам шинэчлэх
5. Автомашины зогсоол байгуулах
6. Эко ариун цэврийн байгууламж шинээр нэмж байгуулах
7. Цэвэрлэх байгууламж шинэчлэх, шинээр барих
8. Ханх, Хатгал дахь хог хаягдлын цэгийг шинэчлэх
9. ТХГ-ын менежментийг сайжруулж, ажилтнуудыг чадавхыг
дээшлүүлэх
10. Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Ханх сумд, Хатгал тосгоны иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм байна.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам