АНУ-ын Техас мужийн Увалде хотын сургуульд 19 хүүхэд, хоёр багшийн амь насыг хөнөөсөн халдлага гарсан. Тэгвэл тус улсын Хууль зүйн яамнаас цагдаа нарын хариу арга хэмжээг шалгахаар болсон байна. Учир нь халдлага үйлдсэн этгээдтэй баригдсан хүүхдүүд 911 рүү зөндөө залгасан боловч офицерууд коридорт хүлээж байсан нь олон нийтийн уур бухимдлыг хүргэсээр байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден халдлагад өртөн амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлийнхэнтэй уулзахаар Увалде хотод иржээ.
Тэрбээр мөн амьд үлдсэн хүмүүс болон анхны тусламж үзүүлэгчидтэй уулзах болно хэмээсэн байна.
Тэргүүн хатагтай Жилл Байден өөрөө багш байсан бөгөөд Робб бага сургуульд болсон дурсгалын арга хэмжээнд ерөнхийлөгчийг дагуулан явжээ. Тэд сургуулийн захирал Мэнди Гутиерресийг тайвшруулж, хоёулаа нарны шилний доор нулимсаа арчиж байгаа нь телевизийнхний камерт өртсө байна. Хатагтай Байден хүүхэд бүрийн зурганд ээлжлэн хүрчээ.