Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Коронавирусний тохиолдол нэгээр нэмэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд


ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдвартай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэхдээ "Дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хоёр лабораториор дамжуулан 104 хүнд шинжилгээ хийсэн. Замын-Үүд боомтоор ирж тусгаарлагдаад буй нэг сэжигтэй тохиолдол, түүнтэй хамт ирсэн иргэдэд халдвар илрээгүй. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдэд давтан шинжилгээ хийлээ. Эдгээр иргэдээс халдвар илрээгүй.

Халдвар дотооддоо тархсан байна гэх мэдээлэл иргэдийн дунд гараад байна. Бид энэ асуудлыг судалж байна. Тандалтын зорилгоор шинжилгээ авч байгаа. Мөн ХСҮТ-тэй хамтран тус эмнэлэгт эмчлүүлж буй хавдартай иргэдээс 35 иргэнийг сонгон авч шинжилгээ авахад халдвар илрээгүй. 

ОХУ-аас ирж тусгаарлагдсан иргэдээс 30 хүнээс онцолж авснаас 4 хүнд давтан шинжилгээ авахад нэг иргэнд халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 32 дахь тохиолдол бүртгэгдэж байна. 

БНТУ-ын хоёр иргэний таван төрлийн сорьцод халдвар илрээгүй. Эдгэрсэн иргэдийг тусгаарлах байр луу шилжүүлэх байсан боловч иргэдийн хүсэлтээр ХӨСҮТ-д тусгаарлаж байна.

ХӨСҮТ-д ажиглалтад байсан 105 хүнийг хяналтын үр дүнгээр нүүлгэн шилжүүлж өөр буудалд үргэлжлүүлэн хянахаар болж ХӨСҮТ-ийн ачааллыг сулласан. Францын иргэн удахгүй эдгээд гарна" гэв. 

Хэрэглээний зээлийн хугацааг сунгахтай холбоотой түгээмэл асуулт, хариултууд
Хэрэглээний зээлийн хугацааг сунгахтай холбоотой түгээмэл асуулт, хариултууд
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ  1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.