Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ чингэлэг тээврээр мөнгө угаасан хэргээр Эрээн боомтын хил гаалийн удирдлагуудыг БАРИВЧИЛЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

БНХАУ-аас хилийн тээвэрлэлт тэг зогссон мэдээлэл цацагдаад буй. Хэдийгээр Гадаад харилцааны яамнаас "Тээвэрлэлт хэвийн явагдаж буй" гэх мэдээллийг өгсөн ч тэг зогсолт хийж байгаа зураг нь цахим орчинд цацагдаж үнэний ортой болох нь батлагдаад байгаа юм.

Тэгвэл тэг зогсолт хийсэн нь Эрээн хотын хэмжээнд хууль хүчний байгууллагууд томоохон баривчилгаа, нэгжлэг, шалгалт эхэлсэнтэй холбоотой гэнэ. Энэ тухай Өдрийн сонинд мэдээлснээр "Монгол Улс БНХАУ-ын хооронд хийгдэж эхэлсэн чингэлэг тээвэртэй холбоотойгоор урд хөршид авлигын томоохон асуудал үүсчээ. Үүний улмаас өнгөрсөн долоо хоногт Хөх хотын төмөр замын томоохон албан тушаалтай 10 гаруй хүнийг баривчилсан байна. Мөн Эрээн боомтын гаалийн ажилтнуудыг нийтээр нь чөлөөлсөн" гэжээ.

Тодруулбал, баривчлагдаж чөлөөлөгдсөн албан тушаалтнууд чингэлэг тээвэр нэрийн дор авлигын томоохон сүлжээ үүсгэсэн аж.

ЭМЯ: Сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн хүнийг 14 хоног тусгаарлана
ЭМЯ: Сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн хүнийг 14 хоног тусгаарлана
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.