Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн хүнийг 14 хоног тусгаарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Олон улсад бүртгэгдсэн Сармагчны цэцэг ДЭМБ-ын гишүүн 10 гаруй улсад тархаад буй. Ингэхдээ манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байгаа юм. Тэгвэл тус өвчний тархалттай холбоотойгоор манай улсад ямар арга хэмжээ, хяналт тавьж ажиллаж байгаа талаар ЭМЯ-ны нийгмийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан "Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд болон эрсдлийн харилцааг сайржруулах зэргээр ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Хилийн нэвтрүүлэх цэгүүдийн тандалтыг сайжруулах нь чухал байгаа. Тус өвчний үүсгэгчээр халдварласан хүнийг хамгийн багадаа 14 хоног тусгаарлах шаардлагатай. Энэ чиглэлд нийслэл, орон нутгийн хилийн боомтынхонд мэдээлэл өгнө" гэв.

Ташрамд дурьдахад, уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчингийн цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн.

С.Очирбат: 2020 онд Хятад ажилчдыг шуурхай оруулж ирсэн бол Дарханы замын ажил одоогийнхоос урагштай байх байсан
С.Очирбат: 2020 онд Хятад ажилчдыг шуурхай оруулж ирсэн бол Дарханы замын ажил одоогийнхоос урагштай байх байсан
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна