Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ТНБД нарт тавигдах шаардлагад ажилласан жил 16 байсныг 12 болгож бууруулсан“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь дөрвөн том өөрчлөлтийг тусгасан гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв. Уг асуудлыг өнөөдөр МАН-ын бүлэг хэлэлцэж, гишүүдийн зүгээс шалгалт өгөөгүй иргэн төрийн албанд нэг жилийн хугацаатай гэрээгээр ажиллаж болно. Мөн НҮБ болон Олон Улсын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс шууд төрийн албанд гэрээгээр ажиллаж болно гэсэн заалтуудыг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ.

Мөн уг хуулийн төсөлд Төрийн нарийн бичгийн дарга нарт тавигдах шаардлагад ажилласан жилийг 16-12 жил болгож бууруулжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өргөн барьсан хуулийн төслийн 4 дүгээр зүйлд бий. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн 23 дугаар зүйлд бий. Төрийн албан тушаалтанд тавигддаг тусгай шаардлагуудыг бууруулж байна.

Тэргүүн түшмэл 16 жил байсныг 12, эрхэлсэн түшмэл 12 жил байсныг 8 жил, ахлах түшмэл 8 жил байсныг 6 жил, түшмэл 4 жил байсныг 3 жил болгож бууруулсан. Одоо байгаа шаардлагыг 1/3-ээр бууруулсан хуулийн төсөл орж ирсэн. Амьдрал дээр хатуудсан зүйл бий" гэлээ.

Д.Тогтохсүрэн: Шалгалт өгөөгүй иргэн төрийн албанд нэг жил гэрээгээр ажиллаж болно гэх заалтыг ДЭМЖЭЭГҮЙ
Д.Тогтохсүрэн: Шалгалт өгөөгүй иргэн төрийн албанд нэг жил гэрээгээр ажиллаж болно гэх заалтыг ДЭМЖЭЭГҮЙ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд