Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Хичээлдээ амны хаалттай суусан хүүхэд нас барсан гэх мэдээлэл бүртгэгдээгүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 46 секунд

Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж бид амны хаалт зүүгээд хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Харин дулааны улирал ирж буйтай холбогдуулан амны хаалт зүүсэн хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалд орж байна гэх мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал, биеийн тамирын хичээлдээ амны хаалттай орсон хоёр хүүхдийн нэг нь ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн.

Мөн нэг хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан гэх мэдээлэл цацагдаад байна.

Харин энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Хичээл дээрээ амны хаалттай суусан хүүхэд нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй" гэлээ.

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл анхны санал асуулгаар ӨНДӨР үнэлэгджээ
БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл анхны санал асуулгаар ӨНДӨР үнэлэгджээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.