Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Хөрөнгө бүрдвэл дотооддоо допингийн WADA-гийн итгэмжлэгдсэн лабораторитой болох боломж бүрдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Допингийн асуудал их маргаан дагуулах юм. Үүнийг дотооддоо шинжилгээг нь авч, хариу нь эндээ түргэн шуурхай гардаг байх нөхцөл боломж бүрдэх үү. БНСУ руу явуулна. Удна. Ирээд солигдсон барьсан гэсэн асуудал их гардаг" гэлээ.

ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Допингтой холбоотой зохицуулалтыг WADA-гийн дүрмээр явуулахаар энэ хуульд тусгаж байгаа. Энэ дүрмээр явахаар WADA-гийн гишүүн улсын адил, өөрийн гэсэн итгэмжлэгдсэн лабораториудтай болох шаардлага үүснэ. Бид дэлхийн нийтийн жишиг руу очих шаардлага үүсч байгаа. Тэгэхээр энэ удаагийн Үндэсний их баяр наадмын тухай хуулиар Үндэсний спортын төрлүүдийг спорт гэдэг агуулгаар нь томъёолж байна. Үүгээр томъёолохоор WADA-гийн дүрэм үйлчилнэ. Тиймээс бид WADA -гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох БНСУ-ын лабораторид шинжилгээгээ хийж байгаа. Цаашид хөрөнгө боломж бүрдвэл дотооддоо допингийн итгэмжлэгдсэн лабораторитой болох боломж бүрдэнэ" гэлээ.

С.Чинзориг: Алслагдсан дүүрэг баяр наадам зохион байгуулж болно гээд Х.Нямбаатар сайд өөртөө тааруулж бичсэн юм болов уу
С.Чинзориг: Алслагдсан дүүрэг баяр наадам зохион байгуулж болно гээд Х.Нямбаатар сайд өөртөө тааруулж бичсэн юм болов уу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд