Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: Алслагдсан дүүрэг баяр наадам зохион байгуулж болно гээд Х.Нямбаатар сайд өөртөө тааруулж бичсэн юм болов уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Энэ хуулийн 5.8-г Х.Нямбаатар сайд өөртөө тааруулж бичсэн юм болов уу даа. 5.7-д баяр наадмыг зохион байгуулж болно. Аймгийн баяр наадамтай адилтгаж үзнэ гэж байгаа юм. 5.7-д болохоор алслагдсан дүүрэг баяр наадам зохион байгуулж болно гээд байх юм. Үндсэн хуулинд энэ нийцэх үү" гэлээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "С.Чинзориг гишүүн Үндэсний их баяр наадмын хуулийн 5.7, 8-тай холбоотой асуудлыг ярьж байна. Энэ зөвхөн алслагдсан дүүргүүдэд Улсын баяр наадам зохион байгуулах боломжийг нь хэвээр үлдээе гэж байгаа. Та андуурч байх шиг байна. Би төвийн дүүрэг буюу СХД-ээс сонгогдсон. СХД алслагдсан дүүрэгт ордоггүй. Алслагдсан дүүрэгт Налайх, Багануур, Багахангай дүүрэг ордог. Улмаар жил болгон баяр наадам зохион байгуулсаар ирсэн" гэлээ.

Ковидын нөхцөл байдал хүндэрч буй БНАСАУ-д Монгол Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв
Ковидын нөхцөл байдал хүндэрч буй БНАСАУ-д Монгол Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв
 
Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болов
Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.