Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын нөхцөл байдал хүндэрч буй БНАСАУ-д Монгол Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа. Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улс, БНАСАУ нь уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Мөн хоёр орон, ард түмэн бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг дурдсан юм.

БНАСАУ-д “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, нөхцөл байдал хүндэрч байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж, Монгол Улсын төр, засаг БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгааг хэлэв.

Элчин сайд О Сын Хо БНАСАУ, Монгол Улсын үе үеийн төр, засгийн тэргүүн нар болон БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ. Монгол Улсын төр, засаг, ард түмэн БНАСАУ-ын ард иргэдэд тусламжийн гараа сунгаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээ дипломат шугамаар илэрхийлсэнд талархаж байгаагаа хэлэв.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ
“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.