Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан аймагт цас бороо холилдон оржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Завхан аймгийн ихэнх нутгаар өнөөдөр /2020.04.17/ хур тунадас орж байгаа талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.  Энэ үеэр тус аймгийн Алдархаан суманд цасан туйлдас буюу цас, бороо холилдон орсон талаар орон нутгийн цаг агаарын станцаас мэдээлсэн юм.

“Хүмүүс Завхан аймагт цас, бороо холилдон орсныг мөндөр орсон гэж андуураад байх шиг байна. Одоогийн байдлаар мөндөр орох цаг агаарын нөхцөл бүрдээгүй. Завхан аймгийн ихэнх нутгаар өнөөдөр хур тунадас орж, сэрүүхэн байна” гэдгийг орон нутгийн станцын мэргэжилтэн хэлж байв.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өнөө маргаашдаа, энэ сарын 18-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар дөрөвдүгээр сарын 18-нд бороо, нойтон цас, 19, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-19-нд ихэнх нутгаар, 20-21-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барив
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барив
 
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.