Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Цогтбаатар: Би залуудаа 2 жинсэн өмд, пүүзнээс өөр юмгүй байсан. Төрийн ордонд орох АРД ТҮМНИЙГ хувцсаар нь ялгах ёсгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 10 секунд

Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцаслалтад тусгайлсан шаардлага тавихгүй байх хуулийн төслийг нэр бүхий 10 гишүүн санаачилсан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Иргэд Төрийн ордонд нэвтрэхдээ ямар хувцастай байх асуудал журмаар батлагдсан байдаг. Энэ асуудлыг өөрчүүлэхээр УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-наас гарын үсэг зураад ажилласан.

Хамгийн гол нь энэ журмандаа юуг тусгах уу гэдэгтэй зэрэгцээд төрийн өмчит ААН-үүдийг нэгийг ч нэмж болохгүй гэдэг тогтоолоо Засгийн газарт тавьсан. Үүний хариу ирэх хүртэл бид журмынхаа асуудалд хандаж байтал Төрийн ордонд хүүхэд нэвтрүүлээгүй гэх асуудал яригдсан. Тиймээс энэ журмыг өөрчлүүлэхээр Засгийн газарт нэр бүхий УИХ-ын 10 гишүүн гарын үсэг зурж саналаа хүргүүллээ.

Би нэг зүйлийг онцолмоор байна. Энэ бол ганц гуталны асуудал биш, ганц хувцасны асуудал биш. Харин төр иргэддээ яаж ханддагийг л ганцхан энэ жишээнээс харж болно. Би залуу явсан. Тэр үед надад хоёр жинсэн өмд, ганц пүүз байсан. Тийм байсан.

Гэтэл УИХ-ын сонгуулийн үеэр хэн ямар хувцастай байхаас үл хамаарч “Намайг дэмжээд өгөөч. Гэрийг чинь цэвэрлээд өгье” гэж гуйх нь холгүй байж сонгогддог. Төрийн түшээ болонгуутаа уулзах хүмүүстээ хувцасны стандарт тавих нь байж боломгүй үйлдэл.

Иргэдийг хувцсаар нь ялгаварлах нь ардчилсан тогтолцоо, хүний эрх гээд зарчмыг зөрчиж буйн тод илрэл. Энэ байдал маш олон жил үргэлжилж байнха. Цаашид ингэж болохгүй. Дээр нь жинсэн өмдөнд дургүйцэх юм. Гэтэл энэ өмдийг эгэл жирийн сонгогчид өдөр тутамдаа өмсөж байдаг.

Жинс гэдгийг яагаад солих ёстой вэ гэхээр социализмын үед “Үхэрчний хувцас, капитлист хувцас” гээд хүлээн зөвшөөрдөггүй байсантай холбоотой. Энэ сэтгэлгээний углуурга энд яваад байна. тиймээс төр иргэдтэйгэ харьцах шинэ шатанд гарах ёстой. Мөн үүнд ялгаатай зүйл бий.

Иргэд Төрийн ордонд нэвтэрч ордонтой танилцах нэг асуудал байгаа. Мөн сонгогчид УИХ-ын гишүүдтэй уулзах асуудал хоёр тус тусдаа журмаар зохицуулагдана шүү. Аль алинг нь өөрчлүүлэхээр ажиллаж байна. одоогоор шуурхай арга хэмжээ авч чиглэл өгсөн.

Дөрвөн байгууллагын гаргасан журам бий. Энэ нь ТЕГ, ЗГХЭГ, УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар. Эдгээрийн хамтарсан журманд мөн адил өөрчлөлт оруулах саналаа холбогдох байгуулагуудад хүргүүлсэн" гэлээ.

БИЧЛЭГ: Б.Ганбат, Б.Жавхлан нар 25 тэрбум төгрөгийн “ЗООРЬ“-ийн асуудлаар “АМ МУРУЙВ“
БИЧЛЭГ: Б.Ганбат, Б.Жавхлан нар 25 тэрбум төгрөгийн “ЗООРЬ“-ийн асуудлаар “АМ МУРУЙВ“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.