Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БИЧЛЭГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч тавдугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Ш", "Б" нар нь 13 хүний дунд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Тодруулбал, хэргийн газраас эд мөрийн баримтаар 238 мянган төгрөгийг бэлнээр, 200 орчим читон, 18 ширхэг гар утсыг хураан авсан байна. Мөн иргэн Ш-ийн Хаан банкны дансанд байршуулсан 3 сая 650 мянган төгрөгийг царцаан үргэлжлүүлэн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтын явцад тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжилагдаж байсан иргэн А-г олж тогтоожээ. Хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газарт удаа дараа ял шийтгэгдсэн гурван этгээд байсан нь тогтоогдсон байна.

Д.Ганбат: УИХ дахь АН-ын бүлгийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуймаар байна
Д.Ганбат: УИХ дахь АН-ын бүлгийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуймаар байна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.