Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: УИХ дахь АН-ын бүлгийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуймаар байна

Ангилал
Улс төр
Хэзээ
Унших
1 минут 34 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Өчигдөр /2022.05.18/ Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Н.Ганибал, Ц.Туваан нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Наймаас дээш суудалтай тул анх УИХ дахь бүлгээ байгуулсан. Бүлгийн даргыг чөлөөлөх хуулийг өргөн барьсан байна. АН өөрийн гэсэн дүрэмтэй. Улс орны нөхцөл байдал, ард түмний амьдрал өдрөөс өдөрт хэцүүдэж байгаа нөхцөлд жилийн өмнө 7-8 нөхөр өлсгөлөн зарлаж байсан. Ер нь өлсгөлөн зарласан нөхдүүд уйддаггүй.

АН-ын бүлгийн даргын ажил бол тийм ч амар ажил биш. Ямар ч эрх ямба эдэлдэггүй. Эрх баригч намын зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжлэх ёстой бүлэг. УИХ дахь АН-ын бүлгийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуймаар байна. Цаашид хариуцлагатай ажиллана.

Шүүхэд хэрхэвч нөлөөлж болохгүй. Гэтэл шүүхийн гадна хэсэг нөхдөд мөнгө өгч, жагсааж байна. Эдгээр хүмүүсийг шалгах ёстой" гэв.

Д.Ганбат: Эдийн засаг тэлэхгүй, МАН-ын дарга нар таргалаад өнгө зүс ороод байна
 
Гэрээт байгууллагын такси зам хаасан ч иргэдэд үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.