Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Эдийн засаг тэлэхгүй, МАН-ын дарга нар таргалаад өнгө зүс ороод байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 5 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Бүх юм эсрэгээрээ яваад байна. Үүнийг хэлбэл, Д.Ганбат даргаа та битгий улстөрж гэж Б.Жавхлан сайд хэлэх байх л даа. Одоо улстөржих биш хариуцлага нэхэх асуудал эхэлсэн. Танай намын мөрийн хөтөлбөрийг дэмжээд ард түмэн сонгочихсон байгаа. Хүү 1 хувьдаа орох ёстой. Хүний хөгжил нь ахих ёстой. Ядуурал буурах ёстой. Ядуурал буурсан уу, буурах гэж байна уу. Хүн амын орлого нэмэгдэх ёстой. Эдийн засаг тэлэх ёстой. Хөгжлийнхөө төлөвлөгөөгөөр тэлж байна уу. Сүүлийн 10 жил эдийн засаг чинь тэлэхгүй. Бялуу чинь томрохгүй байна. Дарга нар таргалаад л өнгө зүс ороод байна. Ялангуяа МАН-ын дарга нар.....

Хөгжлийн төлөвлөгөө батлаад нэмэр байна уу. Биелэгдэхгүй байна шүү дээ. Зээлийн хүү буурна гэсэн хаана байна. Нэг оронтой тоонд орно гэсэн байхгүй. Танай намын мөрийн хөтөлбөрт байсан биздээ" гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Бид төлөвлөлтүүдээ хийнэ. УИХ-аас баталсан хуулийн дагуу, хуулийн хугацаанд нь Засгийн газар ирэх жилийнхээ төлөвлөлтийг оруулж ирж байна. Бид хангалттай хэмжээний экспорт хийж чадахгүй байна. Чадлаараа л ажиллаж байна. Сайн үр дүнд хүрч байна гэж хэлж чадахгүй. Хүнд үеийг өнгөрүүлж байна. Ковидын хүнд үеийг хоёр жил арайхийж туулж өнгөрүүлж байна" хэмээлээ.

Ажилчны гүүр барих төслийн талаар хэлэлцлээ
Ажилчны гүүр барих төслийн талаар хэлэлцлээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.