Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: Эрчим хүчдээ анхаарахгүй бол бид 2024 онд өвлийн цагаар хязгаарлалт хийдэг болно шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 42 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Бид олон хөтөлбөр, төлөвлөгөөтэй болоод байна. Ингэснээр олон зүйл рүү самгардаад байна. Жижигхэн эдийн засагт тодорхой хэдэн зүйл дээр л анхаараад үр дүнг нь үзмээр байна. Олон зүйл рүү самгардчихаар үр дүн гарахгүй байна. Баримт бичиг үйлдвэрлээд л гоё нэр өгөөд л байна. Гэтэл хэрэгжээд явж байгаа нь алга. Хэрвээ хэрэгждэг байсан бол өнөөдөр ядуурлын түвшин буурсан байгаа. Валютын түвшин хараат бус байх ёстой. 30 жил гоё сайхан зүйл ярьлаа.

Нефтийн үйлдвэр ярьсан хэвээрээ л байна. Эрчим хүчний хараат хэвээрээ. 2024 онд бид өвлийн цагаар хязгаарлалт хийдэг болно шүү. Учир нь эх үүсвэр байхгүй. Жилдээ 60-80 мегабайтаар хэрэглээ өсч байна. 60-80 мегабайтын шинэ эх үүсвэр баригдаж байх байтал юу ч байхгүй. Тиймээс олон зүйл рүү биш яг хэрэгцээтэй зүйл рүүгээ анхаарлаа хандуулмаар байна" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан "Манай Засгийн газар эрчим хүчний салбарыг нэлээдгүй онцолж байгаа. Бүтээн байгуулалтын ажлыг зориглож барьж аваад шийдээд явж байна. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц нэлээд урагшиллаа. Тавантолгой дулааны цахилгаан станцын сонгон шалгаруулалт ч дуусах шатандаа орж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Шинэ эх үүсвэр байгаа юу. 2024 онд оройн цагаар тог тасалдаг, хязгаарладаг болох гээд байна. Үүнийг яаж шийдэх юм бэ" гэв.

Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал "Бидний боловсруулсан хөгжлийн төлөвлөөгөөний 2.3 дугаар бүлэгт эрчим хүчний тодорхой заалтуудыг оруулсан. Тодруулбал, 2-ын 3.1-т Дулааны цахилгаан 2,3 дугаар станцыг өргөтгөн шинэчлэх, мөн Улаанбаатар дулаан цахилгааны шинэ эх үүсвэр барих, суурин газарт эрчим хүчний үүсвэрийг шинээр барих гэж тусгагдсан байгаа" гэлээ.

Маргаашаас УИД-ын зүүн талын автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Маргаашаас УИД-ын зүүн талын автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.