Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгаарлалтад байгаа иргэн хашааны завсраар архи авах гэж байгаад баригджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах арга хэмжээ авч байгаа билээ. Тэгвэл өчигдөр буюу 4-р сарын 16-ны өдөр тусгаарлалтад буй иргэн С 0.75 литрийн согтууруулах ундааг зочид буудлын хашааны завсраар бусдаас авах гэж байгаад баригдсан талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тус иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 5.13.1 дэх хэсэгт заасны дагуу 150мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна. 

Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад улсаас татан авсан Монгол Улсын иргэдийг Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэлмүүн трейд” ХХК-ий “Дрийм-1, 2” зочид буудалд байрлуулж, тусгаарлан ажиглах үеийн хамгаалалтыг тус албанаас хариуцан ажиллаж байгаа аж.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ
 
ТАНИЛЦ: Сар шинийн барилдаанд зодоглохоор Дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй 256 бөх бүртгүүлжээ
ТАНИЛЦ: Сар шинийн барилдаанд зодоглохоор Дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй 256 бөх бүртгүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.