Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавирусний 31 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж 5 иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан билээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1642 хүн ажиглалт, тусгаарлалтад байна. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторт нийт 373 хүнд коронвирусний шинжилгээ хийлээ. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 93 хүний давтан шинжилгээ, дотоодын уушигны хатгалгаатай 15 хүн, бусад сэжигтэй тохиолдлуудын сорьцуудад шинжилгээ хийгдсэн. Өнөөдөр Сэлбэ,Ивээлэн, Батсүмбэр,Баянбайгаль Баянхангай, сувиллын газруудад тусгаарлагдсан 164 хүний ажиглалтын хугацаа дуусаж байна. Тийм учраас гэрийн ажиглалтад шилжүүлсэн .Эдгээр хүмүүст хоёр удаа шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 243 хүн ажиглалт, тусгаарлалтад байна. Өчигдөр Замын үүдийн боомтоор 58 иргэн орж ирсэн. Нэг хүнийг сэжигтэй тохиолдол хэмээн тусгаарласан. Бусад иргэд ажиглалтанд байна.