Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн онцлох 10 гэр бүлийг ШАЛГАРУУЛЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран онцлох 10 гэр бүлийг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр /2022.05.13/ Гэрлэх ёслолын ордонд боллоо. Ингээд онцлох гэр бүлүүдийг танилцуулъя.

Хүмүүнлэгийн үйлстэн гэр бүлээр шалгарсан Н.Энхбаатар “Анх онцлох гэр бүлээр шалгарсан гэдгээ сонсоод маш их баярласан. 2009 оноос эхлэн хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, цусаа хандивлаж байна. Өнөөдрийн байдлаар 74 удаа цусаа бэлэглэж, 222 хүний амь аварчээ. Миний хань 56 удаа цусаа бэлэглэж, 168 хүний амь аварсан. Бусдын төлөө хийсэн буян хэзээ ч багадахгүй. Би Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т диспетчер инженерээр ажилладаг, нийслэлийн Хүндэт донор” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Ногоон хөгжлийг дэмжигч гэр бүлээр шалгарсан Д.Маамуу “Манай гэр бүл 2010 оноос хойш буут сөөг, ногоо тарьж байна. Одоогоор хашаандаа 17 төрлийн 100 гаруй мод тарьж, ургуулсан. Сүүлийн 10 жилийн ажлын үр дүнг үнэлж, дэмжиж байгаад үнэхээр баяртай байна” гэлээ.

Онцлох гэр бүлээр

  1. Өнөр гэр бүл: Б.Бат-Очирын гэр бүл
  2. Эерэг хандлага түгээгч гэр бүл: Б.Энхтулгын гэр бүл
  3. Хүмүүнлэгийн үйлстэн гэр бүл: Н.Энхбаатарын гэр бүл
  4. Оюуныг дээдлэгч гэр бүл: Н.Нямдоржийн гэр бүл
  5. Бүтээлч гэр бүл: Ц.Мянганбуугийн гэр бүл
  6. Ногоон хөгжлийг дэмжигч гэр бүл: Б.Эрдэнэ-Очирын гэр бүл
  7. Авьяаслаг гэр бүл: Д.Шинэцогийн гэр бүл
  8. Спортын түүчээ гэр бүл: Д.Бат-Эрдэнийн гэр бүл
  9. Өв соёлыг дээдлэгч гэр бүл: Б.Өсөхбаярын гэр бүл
  10. Онцлох Тэргүүн гэр бүл: Ө.Ганбаатарын гэр бүл тус тус шалгарсан юм.
О.Батнайрамдал: Эрдэс баялгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг сайжруулна
О.Батнайрамдал: Эрдэс баялгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг сайжруулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.