Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аюулт үзэгдэл, ослын тоо 41 хувиар буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 44 секунд

Он гарсаар нийслэлийн хэмжээнд нэгдүгээр улирлын байдлаар нийт 516 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Эдгээр дуудлагын 465 буюу 90,1 хувийг ахуйн гал түймэр, 51 буюу 9,9 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага эзэлжээ. Нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид 324 хүний амь нас, 8 319 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ипотекийн зээлийн төлөлтийг түр хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултууд
Ипотекийн зээлийн төлөлтийг түр хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултууд
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.