Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Англи хэлний 3200 багшийн 20 орчим хувь нь л шаардлага хангасан мэдлэг, чадвартай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны тухай” салбарын сайдуудын мэдээллийг сонсов.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Улаанбаатар хотын сурагчдын англи хэлний мэдлэг, ойлголтыг үнэлэх даалгаврын гүйцэтгэлийн түвшин 50 хувьтай байхад орон нутгийн сургуулийн сурагчдынх 30 хүрэхгүй хувьтай байна. Боловсролыг тэгш, хүртээмжтэй олгох зорилгын хэрэгжилтийг хангахад салбарын яамнаас ямар бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж байна вэ"

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Энэ жилээс англи хэлний хичээлтэй холбогдуулан үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд судалгаа хийж үзэхэд англи хэлний 3200 багшийн 20 орчим хувь нь л шаардлага хангасан мэдлэг, чадвартай байна. Иймд Монгол дахь Энх тайвны корпусын шугамаар жилд цөөхөн ирдэг ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, цаашдаа төрийн өмчийн 650 сургууль бүрд сайн дурын багш, ажилтнуудыг ажиллуулах, хувийн хэвшлийн сургуулийн чадварлаг 120 орчим багш нарыг түшиглэж, ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг бүсчилсэн сургалтад хамруулах зэргээр энэ асуудалд тодорхой үе шаттай ажиллах шаардлагатай байна" гэв.

Ц.Шаравжамц: Ёсзүйн зөрчил гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ногдуулах хариуцлагыг сайжруулахад анхаарал хандуулан ажиллаж байна
Ц.Шаравжамц: Ёсзүйн зөрчил гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ногдуулах хариуцлагыг сайжруулахад анхаарал хандуулан ажиллаж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.