ЕБС-ийн сурагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, ахуйн хүрээн дэх осол бэртлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг гар зургаар дамжуулан өгөх зорилгоор ХНХЯ-ы Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс ЕБС-ийн сурагчдын дунд “МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаад байсан. Тус уралдаанд 21 аймаг, 9 дүүргээс нийт 80 гаруй бүтээл ирсэн аж.
Тэгвэл өчигдөр /2022.05.11/ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг өөрсдийн нүдээр харж, шинэлэг санааг дэвшүүлэн гаргасан сурагчдад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа. Тодруулбал, тус уралдаанд Ерөнхий боловсролын лаборатори Ирээдүй цогцолбор 1 дүгээр ахлах сургуулийн сурагчид идэвхтэй оролцсон бөгөөд үүнээс 1-р байранд 6д ангийн сурагч У.Урантөгс, 3-р байранд 7з ангийн сурагч Т.Номин нар шалгарсан юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар өөрийн санаа бодлыг гар зургаар илэрхийлэн гаргасан хүүхдүүд ахуйн хүрээнд аюулгүй байдлыг хэрхэн хангавал зохих, түүнийг үе тэнгийн сурагчдад мэдээлэл болгон хүргэхээ шагнал гардуулах ёслолын үеэр илэрхийлсэн.
ШУУД ҮЗЭХ: