Нийслэлийн Ардчилсан намаас “Монголоо Беларусь болгохгүй” жагсаалыг Хэлмэгсэдийн хөшөөний дэргэд зохион байгуулж байна. Уг цуглаанд гавъяат жүжигч Д.Сосорбарам, н.Цэрэнбат нар залуусын төлөөллийн хамт оролцсон юм. Энэ үеэр Оросыг дэмжигчдийн зүгээс Д.Сосорбарам гурил цацлаа. Үүнийгээ "Төрийн цагдаа нар энэ цуглааныг болиулах хэрэгтэй. Монгол Оросгүйгээр хэзээ ч оршин тогтнож чадахгүй. Манжийн дарлалаас Оросгүйгээр 1921 онд чөлөөлөгдөж чадах байсан уу" хэмээсэн юм.