Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУИС-ийн оюутан А.Ариундэлгэр Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлд өгүүллээ хэвлүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд


МУИС-ийн “Байгаль орчныг хамгаалах технологи” хөтөлбөрийн IV түвшний оюутан А.Ариундэлгэр Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор өгүүлэл хэвлүүллээ. 

МУИС-ийн дэд профессор Ч.Сономдагвын судалгааны баг агаар, орчны бохирдол, тэр дундаа тоосонцор РМ 2.5-ыг Монгол орны хот суурингуудад тогтмол хэмжиж, найрлага бүрэлдэхүүнийг тодорхойлж байгаагаас гадна явуулын буюу хувь хүн дээр тулгуурласан хэмжилт судалгааг хийж байгаа юм. МУИС-ийн ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн “Байгаль орчныг хамгаалах технологи” хөтөлбөрийн IV түвшний оюутан А.Ариундэлгэр II түвшнээсээ эхлэн агаарын бохирдол, тоосонцороос хувь хүний өртөх өртөлтийн судалгааг хийж байна.

Тэрээр РМ 2.5 хэмжигч багажийг тогтмол зүүж хэмжилт судалгаа, боловсруулалт хийж, ажлын үр дүнгээр дотоодын мэргэжлийн сэтгүүлд 2 өгүүлэл хэвлүүлж байсан ба энэ удаа Web of Science болон Scopus -д бүртгэлтэй, 2.5 имфакт фактортай, “International Journal of Environmental Research and Public Health” нэртэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор өгүүлэл хэвлүүллээ. Судалгаанд ашигласан багаж төхөөрөмжүүд нь МУИС болон Япон Улсын Нагояа Их сургуулийн хамтарсан хөтөлбөрийн хүрээнд оруулж ирсэн орчин үеийн, ухаалаг, РМ 2.5 хэмжигч багаж юм.

МУИС-ийн дотоод төслийн санхүүжилтээр тус өгүүлэл хэвлэгдэн гарсан ба өгүүллийг ЭНД дарж үзэх боломжтой.

Эх сурвалж: Монгол Улсын Их Сургууль

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 иргэнээ татаж авлаа
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 иргэнээ татаж авлаа
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.