Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Дарханы замаар явж буй иргэд, ААН-ийн хөрөнгөд учирч байгаа хохирлыг хэн барагдуулах вэ. ЗТХ-ийн сайд Л.Халтар та үүрэгтэй. Энэ шалгуулах ажлыг яагаад хийхгүй, өмгөөлж хамгаалаад гүйгээд байгаа юм бэ. Өдөр тутамд тэр замаар явж байгаа хүмүүс хохирч байна. Азийн хөгжлийн банкнаас болж удааширч байна гэсэн тайлбар тавьдаг. Үнэн бодит байдал дээрээ Монгол Улсын Худалдан авах ажиллагааны тухай хуулиар ЗТХЯ үнэлгээний хороо байгуулж, шийдвэр гаргадаг ийм л хуультай.
Шалгуулахаас 3 дахь удаа татгалзлаа. Би асуулга явууллаа. Чуулган дээр энэ асуудлыг ярина" гэлээ.
ЗТХ-ийн сайд Л.Халтар "Дарханы замын түр замд осол аваар маш их гарч байгаа. Тиймээс ТЦА-тай хамтраад цагдаагийн пост ажиллуулж байгаа. Улмаар гүйцэтгэгч нарт ганц л зүйлийг хэлж байгаа. Ингэхдээ Дарханы 2.4 дүгээр түр зам дээр хурд хэтрүүлсэн, техникийн нөхцөл байдал дутуугаас бусад, жишээ нь замын муугаас болж иргэдийн эд материал, эрүүл мэндэд хохирсон хохирлыг гүйцэтгэгч компани хариуцна шүү гэж хэлсэн. Олон Улсын гэрээнд ийм заалт байна. Мөн манай яам гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнд энэ заалт орсон.
Үүнийг ТЦА-аар баталгаажуулаад гүйцэтгэгч компаниас нэхэмжлэх бүрэн боломжтой " гэв.