Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Дарханы замын асуудлыг шалгуулах ажлыг Л.Халтар сайд та яагаад хийхгүй, өмгөөлж хамгаалаад гүйгээд байгаа юм бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Дарханы замаар явж буй иргэд, ААН-ийн хөрөнгөд учирч байгаа хохирлыг хэн барагдуулах вэ. ЗТХ-ийн сайд Л.Халтар та үүрэгтэй. Энэ шалгуулах ажлыг яагаад хийхгүй, өмгөөлж хамгаалаад гүйгээд байгаа юм бэ. Өдөр тутамд тэр замаар явж байгаа хүмүүс хохирч байна. Азийн хөгжлийн банкнаас болж удааширч байна гэсэн тайлбар тавьдаг. Үнэн бодит байдал дээрээ Монгол Улсын Худалдан авах ажиллагааны тухай хуулиар ЗТХЯ үнэлгээний хороо байгуулж, шийдвэр гаргадаг ийм л хуультай.

Шалгуулахаас 3 дахь удаа татгалзлаа. Би асуулга явууллаа. Чуулган дээр энэ асуудлыг ярина" гэлээ.

Н.Сугар: Шангрилагийн үүдэнд байрлуулсан ТҮЦ-ийг шилжүүлсэн
Н.Сугар: Шангрилагийн үүдэнд байрлуулсан ТҮЦ-ийг шилжүүлсэн
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ